Хүүхдэд зориулсан 2022 оны шилдэг Програмчлалын хэл Цуврал-4
- Nov 29, 2021
- 0
Таны хүүхдэд зориулсан 2022 оны шилдэг програмчлалын хэл, тоглоом, хичээлүүд
Цуврал-4
Хүүхдэд зориулсан програмчлалын хичээлүүд
1. Scratch хичээлүүд
Массачусетсийн Технологийн Их Сургуулийн (MIT) хөгжүүлсэн ScratchJr (3-5 нас) болон Scratch (6-8 нас) нь блок суурьтай програмчлалын хэрэгсэл бөгөөд блокуудаа чирэх зөөх энгийн үйлдэлтэй, хүүхдэд кодчилох аялалыг нь эхлүүлэхэд зориулагдсан. Төрөл бүрийн кодчилолын блокуудыг чирэх зөөх замаар /угсарч өрөх/ програм бичих боломжтой. Scratch нь текстэд суурилсан програмчлалын хэл рүү шилжилт хийхэд эхний алхам болж өгдөг. Текстэд суурилсан програмчлалын хэлтэй хамгийн сайн тохирсон төрөл бүрийн синтакс ашиглан програмчлах боломжийг хүүхдүүдэд олгодог байна. Хүүхдэд багаар ажилллах, бүтээлчээр сэтгэх, асуудлыг системтэйгээр харж сурах ур чадваруудыг олгоно.

2. App Inventor хичээлүүд
Scratch-ээс гадна App Inventor нь бага насны хүүхдүүдэд зориулагдсан бас нэг алдартай блок суурьтай програмчлалын хэл юм. App Inventor-г алдартай болгож байгаа зүйл нь уламжлалт програмчлалын төвөгтэй байдлыг чөлөөлж, ойлгомжтой дүрслэгдсэн блокуудыг өгдөг.

3. Хүүхдэд зориулсан төрөл бүрийн кодчилол сургах зуслангууд
Зун цаг бол хүүхдийг сэдэлжүүлэхэд тун тохирсон цаг юм. Тоглох зуураа суралцах! Програмчлалын үндсэн ур чадваруудыг богино хугацаанд, эрчимтэй суралцахад зориулсан кодчилолын зуслангийн сургалт нь ямар ч үед хамгийн сайн сонголт байдаг.

Хүүхдүүд хэдхэн хоногийн хугацаанд л хялбар технологийн төслүүдийг бүтээж чадах бөгөөд дээр дурдсан ScratchJr, Scratch, App Inventors, Boot camp ашиглах, хэрэв илүү ахисан түвшний програмчлалд суралцахыг хүсвэл Вэб хөгжүүлэлт болон Python програмчлалын хэл нь гайхалтай сонголтуудын нэг байх болно. Програмчлалын тухай мэдлэгийг бага наснаас өгөх нь хүүхдийн сэтгэн бодох чадвар болон логик сэтгэлгээ, бүтээлч байдлыг хөгжүүлэхийн зэрэгцээ жижиг хэмжээний програм, тоглоом зэргийг хөгжилтэй байдлаар сурч, бүтээх боломжийг олгож байгаа юм.
Мэдээний эх сурвалжтай танилцахыг хүсвэл энд дарна уу.




