Хүүхдэд зориулсан 2022 оны шилдэг Програмчлалын хэл Цуврал-1
- Nov 23, 2021
- 0
Таны хүүхдэд зориулсан 2022 оны шилдэг програмчлалын хэл, тоглоом, хичээлүүд
Цуврал-1
Үр хүүхдээ өсгөхийн зэрэгцээ эцэг, эхчүүд бид тэднийхээ ирээдүйд санаа зовнисоор байдаг билээ. Дэлхий дахин дижитал ертөнц рүү хурдацтай шилжиж буй өнөө үед хүүхдүүддээ мэдээллийн технологи, програмчлалыг таниулах нь тэдний ирээдүйд оруулж буй том хөрөнгө оруулалт юм! Програмчлал нь зөвхөн geek-үүдэд /техник технологийн өндөр мэдлэгтэй хүмүүс/ зориулагдсан зүйл байхаа больсон бөгөөд хүүхдийн хөгжлийг дэмжих олон давуу талтай. Хэрвээ таны хөвгүүд/охидууд програмчлалын ертөнцөд шинээр орж байгаа бол үүнд зориулсан хамгийн шилдэг програмчлалын хэл, хичээлүүдийг цувралаар хүргэхээр бэлтгэлээ! Үүнээс гадна хүүхдэд зориулсан маш сонирхолтой кодчилолын тоглоомуудыг танилцуулах бөгөөд та хүүхэдтэйгээ хамт туршаад үзээрэй!
Хүүхдүүд кодчилол сурахын давуу тал:
1. Асуудал шийдвэрлэх
Өдөр тутмын амьдралдаа бид янз бүрийн сорилт, нөхцөл байдалтай тулгардаг. Хүүхдийн асуудал шийдвэрлэх чадварыг эртнээс хөгжүүлснээр өдөр тутмын сорилт, бэрхшээлээс зугтахын оронд өөртөө итгэлтэйгээр даван туулахад тусалдаг. Кодчилолын тусламжтайгаар, хүүхэд том асуудлыг жижиг хэсгүүдэд хувааж, дүн шинжилгээ хийн удирдах нь, логик болон тооцооллын сэтгэлгээгээ ашиглан бодит ертөнц дээрх асуудлуудыг шийдэж сурахад тусалдаг. Програм хангамжийн инженерүүд алдааг олохдоо кодуудаа задлан, асуудлыг олж шийдвэрлэх хүртэл таамаглал дэвшүүлэн ажилладаг. Тооцооллын сэтгэлгээ нь таны хүүхдийн зэвсэг болох гол ур чадвар бөгөөд энэ чадвар зөвхөн сайн програмист болоход туслах төдийгүй хичээл, ажил мэргэжил, амьдралд нь давуу талыг өгөх нь эргэлзээгүй юм.
2. Бүтээлч сэтгэлгээ
Одоо үеийн хүүхдүүдийн бүтээлч сэтгэлгээгээр дүүрэн байдлыг технологид дурлуулан хослуулахаас өөр сайн зүйл гэж үгүй! Кодчилолын ертөнцөд хүүхдүүд өөрсдийн тоглоом, хөдөлгөөнт дүрсийг бүтээж түүгээрээ дамжуулан төсөөлөө бодит болгох боломжтой. Шинэ хэл сурахтай адил кодчилол нь хүүхдүүдэд өөрсдийгөө илэрхийлэх нэг хэрэгсэл нь болдог. Хамгийн чухал зүйл нь хүүхдүүд кодчилолоор дамжуулан төсөөллөө бодит болгох, туршилт хийх нь тэдний бүтээлч сэтгэлгээ хөгжих суурь нь болж өгдөг.
3. Баталгаат ирээдүй
Дижитал эрин үе рүү шилжиж байгаа өнөө үед програмчлал нь next normal буюу дараагийн энгийн ур чадвар болж байна. Эцэг эхийн хувьд хүүхдээ эртнээс код бичиж сургах нь тэднийг ирээдүйд нь бэлтгэж буй хэрэг юм. Кодчилолд суралцах нь хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, тэдэнд баталгаат ирээдүйг бий болгоход тусалж байгаа зүйл бөгөөд мөн бизнесийн хүрээнд зайлшгүй чухал шаардлагатай ур чадварын нэг юм.
Мэдээний эх сурвалжтай танилцахыг хүсвэл энд дарна уу.