Хүүхдэд зориулсан 2022 оны шилдэг Програмчлалын хэл Цуврал-2
- Nov 24, 2021
- 0
Таны хүүхдэд зориулсан 2022 оны шилдэг програмчлалын хэл, тоглоом, хичээлүүд
Цуврал-2
Хүүхдэд зориулсан програмчлалын хэлнүүд
1. Python
Python бол дэлхий даяар сүүлийн таван жилд хамгийн хурдацтай хөгжиж буй програмчлалын хэлнүүдийн нэг юм. Бизнесийн орчинд төдийгүй хүүхдэд зориулсан кодчилолын зах зээлд маш том байр суурийг эзлэх болсон. Python нь уншихад хялбар, хүчирхэг өндөр түвшний програмчлалын хэл юм. Javascript, HTML зэрэг уламжлалт програмчлалын хэлнүүдээс ялгаатай нь Python комманд болон синтакс (код бичих дүрмүүд) англи түлхүүр үгсийг ашигладаг. Хүүхдэд болон өмнө нь код бичиж байгаагүй хүмүүст бичиж эхлэхэд хялбар болгосон нь энэ хэлний давуу тал юм.
Та Python хэлийг сурсны дараа вэб болон гар утасны аппликейшн, том өгөгдөл боловсруулах, цаашлаад өөрийн механик сургалтын загвараа бүтээх боломжтой гэдгийг дурдахгүй байхын аргагүй!

2. Swift
Swift бол технологийн салбарын аварга Apple компаниас iOS үйлдлийн системд зориулж бүтээсэн, ойлгоход хялбар програмчлалын хэл юм. Apple компани залуучуудад код бичиж сурахад нь зориулсан Swift тоглоомын орчин, платформыг хөгжүүлсэн байна. Swift нь Scratch шиг блок програмчлалын хэл биш боловч, автомат гүйцээх үйлчилгээ нь хүүхдэд хэрэгтэй байж болох зөвлөмж өгөх нь маш том дэмжлэг болдог. Мөн Swift-н өөр нэг онцлох зүйл бол хүүхдийг тоглоом шиг орчинд шилжүүлэн, түвшин ахихын тулд янз бүрийн таавар таалгах бөгөөд түүн дотор нь нуугдсан кодчилолын сорилтууд байдаг. Заавар хичээлтэй байхын зэрэгцээ тоглоом бүтээх явцад логик сэтгэлгээ маш сайн хөгждөг.
3. Javascript
Текст дээр суурилсан програмчлалын хэл буюу JavaScript-ийн талаар сонссон байх! Front-end /хэрэглэгчид харагдах хэсэг/ вэб хөгжүүлэлтийн түгээмэл байдаг програмчлалын хэл юм. JavaScript нь илүү дэвшилтэт хэл бөгөөд уг хэлийг сурч эхэлснээр ирээдүйд бусад хэлийг сурахад хялбар болно. Scratch эсвэл Python дээр код бичих туршлагатай, програмчлалын ур чадвараа дээшлүүлэхээр зэхэж буй хүүхдүүд ихэвчлэн ашигладаг. Javascript нь өөр өөр функцуудтэй хүчирхэг хэл бөгөөд энэ нь хүүхдүүдэд олон функцтэй програм бүтээх боломжийг олгодог. Зөвхөн вэб хуудас бүтээхэд зориулагдсан биш мөн тоглоом, аппликейшн хөгжүүлэх боломжтой хэл юм.

4. HTML/CSS
HTML (HyperText Markup Language-товчлол) нь вэб дизайн болон вэбсайт хийхэд зориулагдсан програмчлалын хэл юм. Хэрэв таны хөвгүүд/охидууд вэб дизайн сонирхдог бол HTML болон CSS нь динамик вэбхуудас бүтээхэд туслах хэрэгсэл байх нь гарцаагүй. HTML нь вэбсайт хэрхэн зохион байгуулагдсаныг харуулахаас гадна вэб хуудасны толгой хэсэг, догол мөр, зурагнууд гэх мэт өөр өөр хэсгүүдийг тодорхойлдог. CSS нь өнгө, фонт зэрэг вэб хуудасны харагдах байдлыг зохион бүтээхэд ашиглагддаг. Тус хоёр хэлний хослол нь хүүхдэд бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, гайхалтай вэбсайт бий болгох боломжийг олгодог!

5. Lua
Хүүхдэд сурахад амархан хэл хайж байна уу? Lua бол хялбар, төхөөрөмжийн програмчлал хийхэд илүү зориулагдсан өндөр түвшний програмчлалын хэл юм. Хүүхдийн тоглоомын шилдэг платформ болох "Roblox"-г Lua хөгжүүлсэн бөгөөд таны хүүхэд уг хэлийг сурснаар өөрийн тоглоомуудаа бүтээх боломжтой болох юм. Lua-г ашиглан хүүхдүүд өөрсдийн 3D ертөнцийг бүтээж, тэр ертөнцдөө бичсэн кодынхоо үр дүнг харах нь тэдний сонирхлыг илүү татна гэдэгт итгэлтэй байна.

Мэдээний эх сурвалжтай танилцахыг хүсвэл энд дарна уу.




