Нууцлалын бодлого

НЭГ. ЕРӨНХИЙ ЗААЛТ

“Uniq.mn” /цаашид вебсайт гэх /, “UniQ” гар утасны аппликейшн /цаашид Юник гэх / нь “СМАРТ ДАТА” ХХК-ний албан ёсны өмч бөгөөд энэхүү үйлчилгээний нөхцөл нь уг вебсайт болон аппликейшнаас үйлчилгээ авч буй хэрэглэгчийн /цаашид хэрэглэгч гэх / мэдээлэл цуглуулах, мэдээллийг хадгалах, хамгаалах, ашиглах үед үүсэх бүхий л харилцааг зохицуулахад оршино. Бид хэрэглэгчийн мэдээлэл, өгөгдлийн үйл ажиллагааныхаа талаар ил тод байлгахыг эрмэлзэж, цуглуулсан мэдээллээ хянах боломжийг танд олгоно.

ХОЁР. НЭР ТОМЪЁОНЫ ТОДОРХОЙЛОЛТ

Вебсайт: Юник аппликейшны албан ёсны вебсайтыг /www.uniq.mn /;
Аппликейшн: Ухаалаг утасны UniQ аппликейшныг;
Хэрэглэгч: Вебсайт болон аппликейшнд нэвтэрч эсвэл нэвтрэлгүй ашиглаж буй хэрэглэгчийг, энэхүү үйлчилгээний нөхцөлийн хүрээнд “хэрэглэгч”, “та” “таны” гэх үгнүүдээр дурдагдах;
Компани: Юник апп, вебсайт, системийн албан ёсны өмчлөгч “Смарт Дата” ХХК-г, энэхүү үйлчилгээний нөхцөлийн хүрээнд “Компани”, “бид”, “бидний”, “манай” гэх үгнүүдээр дурдагдах;
Үйлчилгээ: Манай вебсайт болон гар утасны аппликейшнаар дамжуулан хэрэглэгчийн авч буй үйлчилгээнүүд, бидний болон гуравдагч талын хэрэглэгчид үзүүлж буй, бүхий л үйлчилгээнүүдийг;
Cookie: Веб сайтаас үүсгэх ба веб хөтөчдөө хадгалагдах бага хэмжээний өгөгдөлийг; Энэ нь таны хөтөчийг таних, дүн шинжилгээ хийх, хэлний тохиргоо болон нэвтрэх эрх зэрэг мэдээллийг санахад ашиглагддаг
Гуравдагч тал: Бизнес хамтрагч, түнш байгууллагууд, хамтран ажилладаг бусад талуудыг;
Контент: "Контент" гэдэг нь текст, зураг, гэрэл зураг болон бусад бүх төрлийн өгөгдөл, мэдээллийг;
"Хэрэглэгчийн контент" гэдэг нь үнэлгээ, шүүмж, магтаал, бүртгэл гэх мэт үйлчилгээгээр дамжуулан өгч буй мэдээлэл, мөн хэрэглэгчийн профайл эсвэл бизнесийн хуудсанд оруулах мэдээллийг;
"Юник контент" гэдэг нь үйлчилгээ үзүүлэхтэй холбоотойгоор бидний бүтээсэн контентууд, зар сурталчилгааны зорилгоор ашиглаж буй бүхий л контентийг;
"Гуравдагч талын контент" гэдэг нь бизнес хамтрагч, түнш байгууллага болон бусад талуудаас гаралтай бөгөөд үйлчилгээтэй холбоотой, сурталчилгаанд зориулан ашиглаж контентуудийг;
"Үйлчилгээний контент" гэдэг нь хэрэглэгчийн контент, Юник контент, гуравдагч талын контент зэрэг үйлчилгээтэй холбоотойгоор ашиглах боломжтой бүх контент /агуулга / -уудыг тус тус илэрхийлсэн болно.

ГУРАВ. ЮНИК ЯМАР МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛДАГ ВЭ?

Таны бидэнд өгдөг өгөгдөл:
Хэрэглэгчийн нэр, утасны дугаар, имейл хаяг, бүртгэл үүсгэсэн хот, шаардлагатай тохиолдолд таны сошиал сүлжээний хэрэглэгчийн нэр зэрэг манай аппликейшн эсвэл сайтад бүртгүүлэх үед бидэнд өгдөг мэдээллийг цуглуулдаг.
Мөн бид таныг Хэрэглэгчийн үйлчилгээг ашиглах үед оруулсан хайлтууд, хадгалсан газар, дуудлагын үйлчилгээ, арга хэмжээ, байршил /таныг зөвшөөрөл олгосон тохиолдолд /, үнэлгээ, судалгааны хариулт, хүн ам зүйн мэдээлэл болон таны сайн дурын үндсэн дээр бидэнд өгсөн бусад мэдээллийг цуглуулж болно.
Манай аппликейшны зарим онцлог, функцууд нь таныг байршлаа зааж өгөхийг шаарддаг. Хэрэв таны байршлын үйлчилгээ асаалттай байгаа бол таныг гар утсан дээрээ манай программыг ашиглах бүрд бид таны гео координатыг (өргөрөг, уртраг) цуглуулж, хэрэглэгчийн үйлчилгээг таны одоогийн байршилд тохируулан ашигладаг. Бид зөвхөн таны зөвшөөрөлтэйгээр таны байршлыг боловсруулах болно. Хэрэв та байнгын арын байршлыг асаасан бол бид таныг апп ашиглаагүй байсан ч таны төхөөрөмжийн байршлыг авах болно. Таны зөвшөөрөл эсвэл энэхүү Үйлчилгээний нөхцөлийн дагуу зөвшөөрснөөс бусад тохиолдолд таны байршлыг бусадтай хэзээ ч хуваалцахгүй бөгөөд өөр ямар нэг зорилгоор ашиглахгүй. Хэрэв та арын байршлаа бидэнтэй хуваалцахаар сонгосон бол төхөөрөмжийнхөө тохиргоо руу орж, дэвсгэр хуваалцахыг унтраах замаар хүссэн үедээ зөвшөөрлөө устгаж болно.

Таныг манай хэрэглээний үйлчилгээг ашиглах үед автоматаар цуглуулдаг өгөгдөл:
Хэрэв та бидэнтэй байршлаа хуваалцахыг зөвшөөрвөл бид таныг Хэрэглэгчийн үйлчилгээг ашиглах бүрт (жишээ нь, манай гар утасны програмыг нээх, манай вэб сайтад зочлох гэх мэт) таны байршлын талаарх мэдээллийг (өргөрөг-уртрагын солбицол) автоматаар хүлээн авдаг. Хэрэв та арын байршлыг асаасан бол бид таныг аппликейшнийг ашиглаагүй үед болон хаасан үед (таны төхөөрөмжийн тохиргоонд зөвшөөрсний дагуу) таны байршлын мэдээллийг цуглуулах болно.

Хэрэглэгчийн үйлчилгээг ашиглах үед цуглуулах нэмэлт өгөгдөл:

  • Хайлтын үг, хуудасны үзсэн байдал, харилцан үйлчлэлийн огноо, цаг, хуудас бүр дээр зарцуулсан хугацаа, зэрэг хэрэглэгчийн үйлчилгээг хэрхэн ашиглаж буй талаарх мэдээлэл;
  • Төхөөрөмжийн мэдээлэл, тухайлбал таны техник хангамжийн загвар, үйлдлийн систем болон хувилбар, өвөрмөц ID болон төхөөрөмжийн танигч, IP хаяг, мэдрэгчийн өгөгдөл, хөтчийн төрөл, хэл, утасгүй сүлжээ, гар утасны төхөөрөмжийн нэр, суулгасан гар утасны програмын төрөл зэрэг төхөөрөмжийн мэдээлэл;
  • Хэрэглэгч чиглүүлгийн үйлчилгээ авах үед шаардлагатай эцсийн хэрэглэгчийн мэдээлэл /тус нууцлалын тохиргоо зөвшөөрөлтэй үед /;
  • Хэрэглэгчийн олгосон зөвшөөрлийн дагуу шаардлагатай гуравдагч этгээдээс авах мэдээлэл;
  • Күүки, болон бусад технологийн өгөгдөл, тухайлбал күүки ID, зар сурталчилгааны ID эсвэл бусад өвөрмөц зар сурталчилгааны ID, вэб дохио, локал хадгалах сан зэрэг. Та хөтчийн тохиргоо эсвэл бусад хэрэгслээр дамжуулан тодорхой төрлийн күүкиг хянах боломжтой.

ДӨРӨВ. ТАНЫ ӨГӨГДЛИЙГ ЮНИК ХЭЗЭЭ, ХЭРХЭН АШИГЛАХ ВЭ?

Хэрэглэгчийн үйлчилгээг ажиллуулах, сайжруулах
Бид таны өгөгдлийг вебсайт болон аппликейшны үйлчилгээг сайжруулах, шинэчлэн засварлахдаа хэрэглэгчидээ илүү сайн ойлгохын тулд ашигладаг. Нэмж дурдахад, хэрэв та Юник бүртгэлдээ нэвтэрч ороогүй үедээ үйлчилгээ ашигласан бол, дараа нь бүртгэлдээ нэвтэрсэн үед таныг нэвтрээгүй байхад цуглуулсан мэдээллийг нэгтгэдэг.
Мөн бид таны мэдээллийг системээ сайжруулах, судалгаа, хөгжүүлэлт хийх, дүн шинжилгээ хийх, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх, санал болгох зэрэгт ашигладаг.

Тантай харилцах
Бид таны өгөгдлийг имэйлээр, мессежээр (хэрэв та бүртгүүлсэн бол) эсвэл аппликейшнээр дамжуулан шинэ бүтээгдэхүүн санал болгох, Хэрэглэгчийн үйлчилгээний шинэчлэлтүүд болон таны сонирхлыг татахуйц бусад зүйлийн талаар харилцахад ашигладаг. Мөн та маркетингийн харилцаа холбоо, мэдэгдэлийг хүлээн авахаас татгалзаж болох ба энэ тохиолдолд төхөөрөмжийн тохиргоо хийх хэрэгтэй.

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах
Бид таны мэдээллийг компани, хэрэглэгч, хэрэглэгчийн үйлчилгээ, компанийн ажилтанууд эсвэл гуравдагч талын эрх, өмч, аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор ашиглаж болно. Жишээлбэл, бид таны мэдээллийг хувийн мэдээллийг хулгайлах, залилан мэхлэх болон бусад гэмт хэрэг, нэхэмжлэл эсвэл бусад хариуцлагаас урьдчилан сэргийлэх зорилгоор ашиглаж болно. Мөн таны мэдээллийг холбогдох хууль эрх зүйн шаардлага, салбарын холбогдох стандартууд болон манай үйлчилгээний нөхцөл, Нууцлалын бодлогуудыг дагаж мөрдөх, хэрэгжүүлэх зорилгоор ашиглаж болно.

ТАВ. ХЭРЭГЛЭГЧИЙН ӨГӨГДЛИЙГ ХЭЗЭЭ ХУВААЛЦДАГ ВЭ?

Бид хэрэглэгчийн өгөгдлийг энэхүү нууцлалын бодлогод дэлгэрэнгүй зааснаас өөр зорилгоор ямар ч тохиолдолд ашиглахгүй.

Бусад хэрэглэгчидтэй хуваалцаж болох өгөгдөл
Таныг Юник аппликейшн болон вебсайтыг ашиглах үед эрх бүхий найзууд тань таны зарим өгөгдлийг (жишээ нь: нэр, профайл зураг, таны нийтэлсэн үнэлгээ, сэтгэгдэл болон бусад мэдээлэл) харж болзошгүй. Та Юник апп болон вебсайтыг ашиглан байгууллага, дэлгүүр, ресторан эсвэл байршилд ("Байршил" тус бүр) бүртгүүлэх үед таны найзууд энэ өгөгдлийг харж болзошгүй.

Хуульд нийцсэн байдал, эрхийг хамгаалах, компанийн үйл явдал
Смарт Дата ХХК Монгол Улсын Хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулна. Бид таны хувийн мэдээллийг бусдад задруулахгүй, хуваалцахгүй байх үүргийг гүйцэтгэнэ. Зөвхөн нууцлалын бодлогод заасан заалтын хүрээнд зар сурталчилгаа хүргэх, худалдан авалт хийх, анализ хийх судалгаа хийх зорилгоор ашиглагдана.

Бид өгөгдлийг дор дурдсан тохиолдлуудад хуваалцаж болно.

  • хууль эсвэл хууль ёсны үйл явцын (шүүхийн шийдвэр, зарлан дуудах хуудас гэх мэт) дагуу шаардлагатай бол;
  • хууль ёсны эрхээ тогтоох, хэрэгжүүлэх, хамгаалах;
  • бие махбодийн болон бусад хохирол, санхүүгийн алдагдлаас урьдчилан сэргийлэхийн тулд тодруулга хийх шаардлагатай эсвэл зохистой гэж үзэж байгаа үед;
  • сэжигтэй буюу бодит хууль бус үйл ажиллагааг мөрдөн шалгахтай холбогдуулан;
  • Юник болон манай бүтээгдэхүүн, үйлчилгээ, ажилчид, хэрэглэгчид, хамтран ажилладаг түнш байгууллагууд, гуравдагч этгээдүүд болон бусдын эрх, өмч, аюулгүй байдлыг хамгаалах.

ЗУРГАА. БУСАД

  • UniQ вебсайт, аппликейшны хэрэглэгчдийн мэдээллийн нууцлалыг “СМАРТ ДАТА” ХХК бүрэн хариуцна.
  • “СМАРТ ДАТА” ХХК нь UniQ вебсайт, аппликейшны үйл ажиллагааг сайжруулах, хөгжүүлэх зорилгоор хэрэглэгчдийн мэдээллийг дотооддоо хэрэглэх эрхтэй.
  • Хэрэглэгч UniQ вебсайт болон аппликейшнд нэвтрэх цахим шуудан болон нууц үгийг бусдад дамжуулахгүй байх, үүнтэй холбоотой учирч болох аливаа эрсдэлээс сэргийлэх үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсэний улмаас учирсан аливаа хохирлыг “СМАРТ ДАТА” ХХК хариуцахгүй болно.
  • Хэрэглэгч аппликейшны талаар санал гомдол, шинэ санаа, хүсэлт, шүүмж зэргийг чөлөөтэй илэрхийлэх, илгээх эрхтэй.