Асуулт, Хариулт
Түгээмэл асуугддаг асуултууд болон хариулт
UNIQ АППЛИКЕЙШН ГЭЖ ЮУ ВЭ?
Их хотын түгжрэл, мэдээллийн тодорхойгүй байдал нь өдөр бүр бидний амьдралын хэмнэлд нөлөөлж өөрийн мэдэлгүй хөмсгөө зангидан, нэг л мэдэхэд стресст орчихсон явах болж. Тэгвэл Юник апп нь таныг энэ стрессээс ангижруулах зорилгоор аж ахуйн нэгж, байгууллага, үйлчилгээний мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэн хэрэглэгч таныг гар утаснаасаа өөрт хамгийн ойр байрлах хэрэгцээт үйлчилгээ, байгууллагыг хайн олж замчлуулахаас гадна шүүлтүүр ашиглан сонголтоо хийх боломжыг танд олгож байгаа юм.
Үйлчилгээнээс гадна одоо болж байгаа болон удахгүй болох бүх төрлийн арга хэмжээний мэдээлэл, хямдрал урамшуулал, эвдрэлтэй засвартай гм замын тэмдэглэгээг газрын зураг дээр тэмдэглэн бусаддаа мэдээлэл өгөх зэрэг танд хэрэгтэй бүгдийг нэг дор байлгахыг зорисон апп юм. Нэмэлтээр өдөр тутмын хэрэгцээт мэдээ мэдээлэл, challenge зэрэг /цаашид олон сонирхолтой цэснүүд нэмэгдсээр байна/ хэсгүүдтэй.
ЯАГААД UNIQ АПП ГЭЖ?
Байгууллага, үйлчилгээнүүдийн мэдээллийг авахаас гадна та их хотод маань болж буй арга хэмжээ, үзэсгэлэн яармаг, урлаг соёлын тоглолтууд, хурал цуглаан, сургалт семинаруудын мэдээллийг ч бас авах боломжтой. Нэмж хэлэхэд манай аппликейшний замчлал орон зайн бодит мэдээлэл дээр суурилсан буюу өөрсдөө обьектуудыг зураглан оруулж, орон зайн хувьд холбон бүртгэдэг.
UNIQ АПП ТАНД ЯМАР ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ВЭ?
- Хайсан байгууллага, газрыг тань олж, замчлан хүргэнэ.
- Тухайн байгууллагын талаарх мэдээлэл
- Хэрэгтэй үйлчилгээг танд авчирна буюу дуудлагын үйлчилгээ.
- Байгууллагуудын хямдрал, урамшууллын мэдээлэл
- Удахгүй болох болон болж буй Арга хэмжээнүүдийн мэдээ мэдээлэл
- Өдөр тутмын цаг агаар, валютын мэдээлэл
- Газрын зураг дээр тэмдэглэгээ хийн /эвдрэлтэй, засвартай зам, …/ бусаддаа түгээх
UNIQ АПП-Г ХЭН АШИГЛАЖ БОЛОХ ВЭ?
Ухаалаг утастай, юник апп-г татан суулгасан бүхий л хүмүүсд нээлттэй.
ХАЙЛТ ХЭРХЭН ХИЙХ ВЭ?
Та аппликейшн дахь хайлтын хэсэгт хайж буй байгууллагын нэрээ бичих, Ангилал хэсгээс төрлөөр нь хайн орж газрын зураг эсвэл шүүлтүүр ашиглан олох боломжтой.
UNIQ АПП-Г ХЭРХЭН СУУЛГАХ ВЭ?
Хэрэв та IOS үйлдлийн системтэй утас хэрэглэдэг бол App store => UniQ нэрээр хайлт хийж, апп-г суулгана.
Эсвэл ЭНД дарж суулгана уу.
Хэрэв та Android үйлдлийн системтэй утас хэрэглэдэг бол Play store => UniQ нэрээр хайлт хийж, апп-г суулгана.
Эсвэл ЭНД дарж суулгана уу.
UNIQ АПП-Д ХЭРХЭН БҮРТГҮҮЛЭХ ВЭ?
- Баруун дээд хэсэгт байрлах Нэвтрэх товч дээр дарна.
- Бүртгэлгүй хэрэглэгч бол бүртгүүлэх хэсгээр орно.
- Утасны дугаараа оруулж, мессежээр ирэх 4 оронтой баталгаажуулах кодыг хийн баталгаажуулж өөрт мартагдахгүй нууц үгээ оруулна.
- Амжилттай бүртгэгдлээ гэсэн цонх гарсан бол таны профайл амжилттай үүссэн гэсэн үг юм хэрэв бүртгэл үүсгэх явцад танд асуудал гарвал манай .... дугаарт холбогдоно уу.
- Та үүссэн бүртгэл рүүгээ нэвтрэн, зураг болон бусад мэдээллээ оруулан шинэчлэх боломжтой.
ЯАГААД БҮРТГҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ?
Бүртгэл хийлгэн систем рүү нэвтэрснээр таалагдсан газруудаа хадгалах, түүхээ харах, хямдрал урамшууллын мэдээлэл авах, санал шүүмж өгөх зэрэг олон давуу талуудыг авах болно.
НУУЦ ҮГЭЭ МАРТЧИХЛАА?
- Нэвтрэх хэсэгт утасны дугаараа оруулаад Нууц үг сэргээх хэсгийг дарж үргэлжлүүлнэ.
- Таны утсанд 4 оронтой баталгаажуулах код ирнэ.
- Баталгаажуулах кодоо хийсний дараа бүртгэл рүүгээ нэвтрэн, нууц үгээ солино.
БАТАЛГААЖУУЛАХ КОД ИРЭХГҮЙ ТОХИОЛДОЛД ЯАХ ВЭ?
Эхний оролдлогоор баталгаажуулах код ирээгүй тохиолдолд дахин код авах /нэг удаагийн код авах хугацаа 60 сек, сүлжээний хурдаас шалтгаалан хугацаа харилцан адилгүй байна/. Баталгаажуулах код ирэхгүй байгаа тохиолдолд манай байгууллагатай холбогдон шалгуулна уу.
ТУХАЙН БАЙГУУЛЛАГА, ҮЙЛЧИЛГЭЭ ОЛДООГҮЙ ТОХИОЛДОЛД?
Таны хайж буй байгууллага, үйлчилгээний газар олдохгүй байгаа тохиолдолд та бидэн рүү хүсэлт илгээх боломжтой. Харин бид хүсэлтийн дагуу тухайн газрыг цаг алдалгүй бүртгэлжүүлэх ба ингэснээр та дараа дараагийн хэрэглэгчдэд маш том тусыг хүргэж байгаа юм шүү.
ХАМТРАН АЖИЛЛАХ
Байгууллага: Таны байгууллага манай аппликейшнд бүртгэлтэй байгаа бол мэдээллээ шалган
баталгаажуулалт хийлгэх, мэдээллээ устгуулах, бүртгэлгүй тохиолдолд бидэн рүү хүсэлт илгээн байгууллага,
үйлчилгээгээ бүртгүүлэх боломжтой. Баталгаажуулалт хийснээр та админ эрхтэй болж байгууллагынхаа мэдээллийг
хянах, мэдээллээ бүртгэх, засварлах зэрэг давуу эрхүүд нээгдэнэ.
Хувь хүн: Та бусдаас илүү хөгжүүлсэн ур чадвартай бол эсвэл хүн болгонд байгаад байдаггүй чадвар байдаг бол
яагаад түүнийгээ ашиглан нэмэлт орлого олж болохгүй гэж. Дуудлагын үйлчилгээнд бүртгүүлэн өөрт тохирсон өдөр,
цаг, байршилаа оруулан тухайн цагт, заасан байршилдаа үйлчилгээ үзүүлэх боломжийг бид танд олгож байна.
Арга хэмжээ: Урлаг соёл, шоу цэнгээн, хурал уулзалт, сургалт, үзэсгэлэн яармаг зэрэг бүх төрлийн арга хэмжээний
дэлгэрэнгүй мэдээллийг бусдад түгээж, бид мэдээгүй нэгэнд дуулгаж, сонсоогүй нэгэнд сонордуулна.
БИДЭНТЭЙ ХЭРХЭН ХОЛБОГДОХ ВЭ?
Та манай байгууллагатай 72727002 дугаар болон contact@smartdata.mn имэйл хаягаар мөн манай сошиал хаягуудаар холбогдох боломжтой бөгөөд бид тантай хамтран ажиллах, асуултанд тань хариулахдаа үргэлж баяртай байх болно. Танд амжилт хүсье.