Үйлчилгээний нөхцөл

НЭГ. ЕРӨНХИЙ ЗААЛТ

“Uniq.mn” вебсайт, “UniQ” гар утасны аппликейшн /цаашид нийтэд нь Юник гэх / нь “СМАРТ ДАТА” ХХК-ний албан ёсны өмч бөгөөд энэхүү үйлчилгээний нөхцөл нь уг вебсайт болон аппликейшнаас үйлчилгээ авах, ашиглах, хайлт хийх, замчлуулах, системд нэвтрэхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино.

  • Хэрэглэгч энэхүү үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр системд нэвтрэх, ашиглах, үйлчилгээ авах эрхтэй болно.
  • Энэхүү үйлчилгээний нөхцөлийн хэрэгжилтэд “Смарт Дата” ХХК /цаашид компани гэх / болон хэрэглэгч /цаашид хэрэглэгч гэх / хамтран хяналт тавина.

ХОЁР. НЭР ТОМЪЁОНЫ ТОДОРХОЙЛОЛТ

Вебсайт: Юник аппликейшны албан ёсны вебсайтыг /www.uniq.mn /;
Аппликейшн: Ухаалаг утасны UniQ аппликейшныг;
Хэрэглэгч: Вебсайт болон аппликейшнд нэвтэрч эсвэл нэвтрэлгүй ашиглаж буй хэрэглэгчийг, энэхүү үйлчилгээний нөхцөлийн хүрээнд “хэрэглэгч”, “та” “таны” гэх үгнүүдээр дурдагдах;
Компани: Юник апп, вебсайт, системийн албан ёсны өмчлөгч “Смарт Дата” ХХК-г, энэхүү үйлчилгээний нөхцөлийн хүрээнд “Компани”, “бид”, “бидний”, “манай” гэх үгнүүдээр дурдагдах;
Үйлчилгээ: Манай вебсайт болон гар утасны аппликейшнаар дамжуулан хэрэглэгчийн авч буй үйлчилгээнүүд, бидний болон гуравдагч талын хэрэглэгчид үзүүлж буй, бүхий л үйлчилгээнүүдийг;
Cookie: Веб сайтаас үүсгэх ба веб хөтөчдөө хадгалагдах бага хэмжээний өгөгдөлийг; Энэ нь таны хөтөчийг таних, дүн шинжилгээ хийх, хэлний тохиргоо болон нэвтрэх эрх зэрэг мэдээллийг санахад ашиглагддаг
Гуравдагч тал: Бизнес хамтрагч, түнш байгууллагууд, хамтран ажилладаг бусад талуудыг;
Контент: "Контент" гэдэг нь текст, зураг, гэрэл зураг болон бусад бүх төрлийн өгөгдөл, мэдээллийг;
"Хэрэглэгчийн контент" гэдэг нь үнэлгээ, шүүмж, магтаал, бүртгэл гэх мэт үйлчилгээгээр дамжуулан өгч буй мэдээлэл, мөн хэрэглэгчийн профайл эсвэл бизнесийн хуудсанд оруулах мэдээллийг;
"Юник контент" гэдэг нь үйлчилгээ үзүүлэхтэй холбоотойгоор бидний бүтээсэн контентууд, зар сурталчилгааны зорилгоор ашиглаж буй бүхий л контентийг;
"Гуравдагч талын контент" гэдэг нь бизнес хамтрагч, түнш байгууллага болон бусад талуудаас гаралтай бөгөөд үйлчилгээтэй холбоотой, сурталчилгаанд зориулан ашиглаж контентуудийг;
"Үйлчилгээний контент" гэдэг нь хэрэглэгчийн контент, Юник контент, гуравдагч талын контент зэрэг үйлчилгээтэй холбоотойгоор ашиглах боломжтой бүх контент /агуулга/ -уудыг тус тус илэрхийлсэн болно.

ГУРАВ. ХЭРЭГЛЭГЧИЙН АНХААРАХ ЗҮЙЛС

  • Вебсайт, аппликейшны нэр, лого бусад загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад ямар ч зүйлд ашиглахыг хориглоно.
  • UniQ вебсайт, аппликейшны ажиллагаа, түүний аюулгүй байдал, хэрэглэгчдийн мэдээллийн нууцлалыг “СМАРТ ДАТА” ХХК бүрэн хариуцна.
  • “СМАРТ ДАТА” ХХК нь UniQ вебсайт, аппликейшны үйл ажиллагааг сайжруулах, хөгжүүлэх зорилгоор хэрэглэгчдийн мэдээллийг дотооддоо хэрэглэх эрхтэй.
  • Хэрэглэгч UniQ вебсайт болон аппликейшнд нэвтрэх цахим шуудан болон нууц үгийг бусдад дамжуулахгүй байх, үүнтэй холбоотой учирч болох аливаа эрсдэлээс сэргийлэх үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсэний улмаас учирсан аливаа хохирлыг “СМАРТ ДАТА” ХХК хариуцахгүй болно.
  • Хэрэглэгч аппликейшны талаар санал гомдол, шинэ санаа, хүсэлт, шүүмж зэргийг чөлөөтэй илэрхийлэх, илгээх эрхтэй.

ДӨРӨВ. БАЙГУУЛЛАГА, ҮЙЛЧИЛГЭЭ, АРГА ХЭМЖЭЭ ХАЙХ, ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ, МЭДЭЭЛЭЛ АВАХ
  • Хэрэглэгч Юник вебсайт болон аппликейшныг ашиглан 24 цагийн аль ч цагт хэдэн удаа ч хүссэн байгууллага, арга хэмжээ, үйлчилгээг хайх, мэдээлэл авах, замчлуулах боломжтой.
  • Хэрэглэгч нь тухайн байгууллагын ажлын цагаар утас болон имэйлээр холбогдох, мэдээлэл авах бүрэн боломжтой.
  • Баталгаажсан байгууллагуудын мэдээллийн үнэн зөв байдал, өөрчлөлтөд “СМАРТ ДАТА” ХХК хариуцлага хүлээхгүй.
  • Давагдашгүй хүчин зүйл, баяр ёслол, бүх нийтийн амралтын өдрүүд, цаг агаарын байдал болон бусад хүчин зүйлийн улмаас байгууллагын мэдээлэлд өөрчлөлт орсон бол “СМАРТ ДАТА” ХХК хариуцлага хүлээхгүй.
ТАВ. ҮНЭЛГЭЭ ӨГӨХ, ХАДГАЛАХ
  • Хэрэглэгч Юник вебсайт болон аппликейшныг ашиглан үйлчилгээ авсан байгууллагадаа /... метр радиус дотор / үнэлгээ өгөх боломжтой.
  • Хэрэглэгч таалагдаж буй эсвэл сонирхсон байгууллагаа хадгалах боломжтой ба энэхүү жагсаалтаа өөрийн профайл дотроосоо харах боломжтой.
  • Хэрэглэгч арга хэмжээг сонирхсон эсвэл оролцохоор мэдэгдсэн бол сануулга, сурталчилгаа, мэдэгдэл хүлээн авахыг зөвшөөрсөнд тооцох ба хэрэглэгчийн профайлд мэдэгдэл ирнэ.
ЗУРГАА. АЮУЛГҮЙ БАЙДАЛ

  • Хэрэглэгч та хувийн мэдээлэлдээ нухацтай ханддагийн адилаар бид ч бас таны хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хангаж ажилладаг. Бид хэрэглэгчийн мэдээлэл, өгөгдлийн аюулгүй байдлыг хамгаалахын тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авч хэрэглэгч бүртгүүлэх, нэвтрэх, хувийн мэдээллээ оруулах үед ч мэдээллийн аюулгүй байдлыг хангах олон арга хэмжээг хэрэгжүүлдэг.
  • Мэдээллийн аюулгүй байдлын талаарх мэдээллийг “Нууцлалын бодлого”-той /энд дарж / танилцаж дэлгэрэнгүй авна уу.

ДОЛОО. ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ ӨӨРЧЛӨГДӨХ

“Смарт Дата” ХХК нь энэхүү үйлчилгээний нөхцөлийг зах зээлийн нөхцөл байдал, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээ зэргээс шалтгаалан өөрчлөх эрхтэй. Өөрчлөлт орсон мэдээллийг цахим хуудас эсвэл аппликейшний шуудангаар дамжуулан тухай бүрт мэдээллэнэ.

НАЙМ. БИДЭНТЭЙ ХОЛБОО БАРИХ

Хэрэв танд энэхүү үйлчилгээний нөхцөл, нууцлалын бодлогын талаар асууж тодруулах зүйл, санаа зовоосон зүйл байгаа бол бидэнтэй холбоо барина уу.

Хэрэв танд энэхүү үйлчилгээний нөхцөл, нууцлалын бодлогын талаар асууж тодруулах зүйл, санаа зовоосон зүйл байгаа бол бидэнтэй холбоо барина уу.

  • Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 2-р хороо Сөүлийн гудамж, Эм Жи Жи Пропертиз 201 тоот
  • Цахим шуудан: contact@uniq.mn
  • Утас: (+976) 7272-7002
  • UniQ сошиал хаягуудаар холбоо барина уу.